Access
T21 API-д Developer Platform-ийн олгосон token-оор хандана. Token-ий scope нь хандах endpoint-ийг тодорхойлно.
Authentication
Credential secret-ийг POST /v1/token-д илгээж token авна. scopes жагсаалт өгвөл token-ий scope-ийг нарийсгана. Token 300 секунд хүчинтэй.
Нэвтэрсэн бүртгэл бүр open:read-тэй. Бусад scope-ийг T21 зөвшөөрнө. Credential үүсгэх, token авах бүрд Developer Platform үүнийг шалгана. T21-ийн зөвшөөрөөгүй scope-той credential үүсгэвэл HTTP 403, scope_not_grantable алдаа буцаана. Зөвшөөрлийг цуцалбал тухайн scope-той credential цуцлагдана.
T21 API-д token-ийг Authorization: Bearer <access_token> эсвэл x-api-key header-ээр илгээнэ. Хоёуланг нь илгээвэл x-api-key-г ашиглана.
Token нь t21_access.v1 contract бүхий PASETO v4.public (Ed25519). Claim: iss, aud, sub, project_ref, credential_ref, jti, iat, nbf, exp, scopes.
Scope
| Scope | Хамрах өгөгдөл |
|---|---|
market:read | Ханш, арилжаа, зах зээлийн статистик |
company:read | Үнэт цаасны жагсаалт, дэлгэрэнгүй, компанийн танилцуулга |
disclosures:read | Мэдэгдэл, үнэт цаас гаргагчийн нийтэлсэн мэдээлэл, компанийн үйл явдал |
knowledge:read | Санхүүгийн тайлан, хувь эзэмшил, засаглал, суурь үзүүлэлт, үнэлгээ, өгөгдлийн бүрэн бүтэн байдал |
datasets:read | Судалгааны каталог, dataset-ийн хайлт, шалгалт |
open:read | Доорх хүснэгтэд заасан хүрээ (нээлттэй түвшин) |
Хамгаалагдсан endpoint бүр нэг scope шаардана. Тухайн scope байхгүй ч open:read-тэй token-д endpoint нээлттэй түвшний дүрмээр хариулна.
Хоёр түвшин
open:read-тэй token нь нээлттэй түвшинд дараах хүрээнд хандана. Бусад scope нь бүрэн түвшин: бүх түүхтэй.
| Өгөгдөл | open:read |
|---|---|
| Үнэт цаас, таних код, компанийн танилцуулга, зах зээлийн үнэлгээ, мэдэгдэл, компанийн үйл явдал | Бүгд |
| Өдрийн ханш, candle, арилжаа, индекс, ногдол ашиг, ногдол ашгийн бүртгэл | Сүүлийн 90 хоног |
| Санхүүгийн тайлан | Компани бүрийн хамгийн сүүлийн тайлан |
| Хувь эзэмшил, засаглал | Одоогийн төлөв |
| Тооцоолол, эрсдэлийн хэмжүүр, үнэлгээний түүх, тулгалт, судалгааны өгөгдөл | Хамаарахгүй |
90 хоног нь өгөгдөлд хадгалагдсан хамгийн сүүлийн арилжааны өдрөөр төгсөнө.
Platform-ийн token-оор авсан хариу бүр access талбартай. Бүрэн түвшинд {"tier": "full"}, нээлттэй түвшинд rule нь хэрэглэсэн дүрмийг заана. 90 хоногийн дүрэмд from, to нь хугацааны хоёр захыг, outside_window нь хугацаанаас гадуурх тул оруулаагүй мөрийн тоог заана. Мөрийг бүтнээр нь өгнө, эсвэл оруулахгүй. Утгыг өөрчлөхгүй.
90 хоногоос өмнөх огноо асуувал HTTP 403, outside_open_access алдаа буцаана. Алдаа нь тухайн параметр болон хугацааг нэрлэнэ. Хамгийн сүүлийн тайлан, одоогийн төлөвөөс өмнөх төлөвийг асуух параметрт мөн ийм алдаа буцаана.
Credential шаардахгүй endpoint
GET /v1/system/health, GET /v1/system/consumption-manifest, GET /v1/system/source-registry, GET /v1/system/datasets.
Үндэсний статистикийн хорооны хүснэгтүүд (GET /v1/macro/statistics, GET /v1/macro/statistics/{table_id}) credential шаардахгүй. Хариу нь access: {"tier": "public"} гэж заана. Rate limit нь хаяг тус бүрээр үйлчилнэ.
Rate limit
Developer Platform-ийн token-оор илгээсэн хүсэлтэд project тус бүрээр rate limit үйлчилнэ. open:read-ийн хязгаар бага бөгөөд бүртгэл тус бүрээр, түүний бүх project-ийг нийлүүлж тоологдоно. Rate limit хэтэрвэл 429 буцаана. Хүсэлтийн давтамжийг Retry-After болон X-RateLimit-Limit, X-RateLimit-Remaining, X-RateLimit-Reset header-ийн дагуу тохируулна. X-RateLimit-Reset нь хязгаар шинэчлэгдэх хүртэлх секунд.
Алдаа
| Code | HTTP | Утга |
|---|---|---|
token_expired | 401 | Token-ий хугацаа дууссан |
credential_revoked | 401 | Credential цуцлагдсан |
scope_missing | 403 | Token-д тухайн endpoint-ийн scope байхгүй |
outside_open_access | 403 | Хүсэлт нээлттэй түвшний хүрээнээс гадуур |
snapshot_missing, snapshot_expired | 503 | Revocation snapshot байхгүй эсвэл хугацаа дууссан |
Developer Platform алдааг {"error": {"code": "…"}}, харин T21 API token-ий баталгаажуулалтын алдааг {"detail": {"code": "…"}} хэлбэрээр буцаана. Accept: application/problem+json header илгээвэл хоёр үйлчилгээ алдааг RFC 9457 Problem Details хэлбэрээр буцаана: type, title, status, detail, instance, code. T21 API-ийн хариуны request_id-г асуудал мэдэгдэхэд ашиглана.