Get started
Энэ заавраар credential авч, T21 API-д анхны хүсэлтээ илгээнэ.
Эхлэхийн өмнө
Developer Platform-д GitHub-ээр нэвтэрсэн бүртгэл бүр open:read scope-той буюу нээлттэй түвшинд хандана. Түүгээр credential үүсгэж, энэ зааврын хүсэлтийг шууд илгээж болно. Бүрэн түүх, тооцоолол шаардлагатай бол бусад scope-ийг Developer Platform-оос хүснэ. Хоёр түвшний ялгааг Access-аас үзнэ үү.
1. Credential үүсгэх
Developer Platform-д project үүсгэхэд credential хамт үүснэ. Түүний secret зөвхөн нэг удаа харагдах тул орчны хувьсагчид хадгална уу.
2. Python client ашиглах
Python 3.9 буюу түүнээс дээш хувилбар шаардана.
curl -O https://platform.t21.one/sdk/python/t21.py
export T21_CREDENTIAL="<credential secret>"
from t21 import T21
client = T21()
print(client.stats()["data"])
3. HTTP-ээр шууд хандах
Credential secret-ийг POST /v1/token-д илгээж token авна уу. Token 300 секунд хүчинтэй.
curl -X POST https://platform.t21.one/v1/token \
-H "Content-Type: application/json" \
-d '{"credential_secret": "<credential secret>"}'
Хариунд access_token, token_type (Bearer), expires_in, scopes талбарууд ирнэ. access_token-ийг T21 API-д Authorization header-ээр илгээнэ үү.
curl https://api.t21.one/v1/data/stats \
-H "Authorization: Bearer <access_token>"
Дараагийн алхам
- Guides: ханшийн түүх, санхүүгийн тайлан, хувь эзэмшлийн мэдээлэл авах.
- Access: scope, алдааны формат, rate limit.
- Data catalog: өгөгдлийн төрөл, харгалзах endpoint.